Shuvuukhai
|
2011-01-14
Тэдди Стодардын түүх
Хичээлийн эхний өдөр тавдугаар ангийн хүүхдүүдээ багш нь тэднийг бүгдийг адилхан хайралдаг гэж хэлжээ. Гэвч багш нь худал хэлсэн байлаа... Хамгийн урд талын ширээнд Тэдди Стодард нэртэй нэгэн бяцхан жаал нугдайн сууна. Жилийн өмнөөс хадагтай Томсон Тэддийг ажиглаж тэр хүү бусад хүүхдүүдтэй тоглодоггүй, ноорхой хувцастай, бас байнга халтар царайтай байдгийг нь анзаарчээ. Мөн Тэдди их ааш муутай. Энэ бүхэн хадагтай Томсоны анхааралд өртөж түүнийг дүгнэхдээ дэвтэр дээр нь улаан балаар тод гэгч нь хэрээсүүд тавьж хуудасных нь дээр маш томоор F тавьдаг байлаа. Хичээлийн 2 дахь жилд Томсон багш сурагчдынхаа тухай өмнөх багш нарынх нь дүгнэлтүүдийг эргэн харах хэрэгтэй болжээ. Тэрээр Тэддигийн тухай дүгнэлтийн хамгийн сүүлд нь харав. Түүний материалуудыг хараад тэрээр маш их гайхжээ. Нэгдүгээр ангийн багш нь “Тэдди бол байнга инээсэглэж байдаг маш гэгээлэг хүү. Даалгавараа маш сайн хийдэг, ухаантай, хөгжилтэй хүү” гэсэн байв. Хоёрдугаар ангийн багш нь “Тэдди маш сайн хүү, ангийхан ч түүнд маш хайртай. Гэхдээ түүний ээж эдгэшгүй хүнд өвчин туссан нь түүнд маш том бэрхшээл учруулж байна” гэжээ. Гуравдугаар ангийн багш нь “Түүний ээж нас барсан нь түүнд маш хүндээр туссан. Тэрээр хамаг чадлаараа мэрийж, хичээж байгаа хэдий ч эцэг нь түүнд анхаарал тавихгүй байна. Хэрэв ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол энэ бүхэн нь түүний амьдралд муугаар нөлөөлж, том хар толбо болж болзошгүй” гэж бичжээ. Дөрөвдүгээр ангийн багш нь “Тэдди маш их зожиг, хичээл сургуульдаа ч сонирхолгүй. Тэр тийм ч олон найз нөхөдгүй, заримдаа хичээл дээр унтдаг” гэж тэмдэглэжээ.Энэ бүхнийг уншаад Томсон багш өөрөөсөө ихэд ичжээ. Христийн баяраар Тэддигээс бусад хүүхдүүд маш сайхан боож бэлдсэн бэлэг багшдаа өгөхөд Томсон багш бүр ч ихээр санаа нь зовжээ. Тэддигийн бэлэг нь дэлгүүрийн уутны зузаан бор цаасанд болхидуухан боосон байлаа. Хадагтай Томсон ч энэ бэлгийг бусад хүүхдүүдийн өмнө задлахаасаа зовж байлаа. Гэвт тэр түүний бэлгийг задлаж зарим шигтгээ нь унасан бугуйвч болон хугас хэрийн үлдсэн сүрчиг гарахад зарим хүүхдүүд тэр бэлгийг хараад шоолон инээлджээ. Багш нь хүүхдүүдээ чимээгүй болохыг анхааруулаад өнөөх бугуйвч ямар сайхан харагдаж байгааг дуу алдан магтаад түүнийг нь зүүж, сүрчигнээс нь цацжээ. Хичээл тарахад Тэдди хамгийн сүүлд үлдээд “Хадагтай Томсон танаас яг л ээжээс минь үнэртдэг байсан шиг тийм сайхан үнэр үнэртэж байна” гэлээ. Хүүхдүүдээ явсаны дараа тэрээр цаг шахам уйллаа. Энэ явдлаас хойш Томсон багш Тэдди хүүд онцгой анхаарал хандуулах болжээ. Тэддийг урамшуулан, зоригжуулах бүрт тэрээр маш хурдан сайжирч байлаа. Хичээлийн жилийн сүүлчээр Тэдди ангидаа хамгийн шилдэг сурагч нь болсон бөгөөд хадагтай Томсоны бүх хүүхдүүдээ адилхан хайрладаг хэмээн хэлсэнээ үл харгалзан түүнийг хамгийн ихээр хайрлах болжээ... Жилийн дараа хадагтай Томсон хаалганыхаа дороос нэгэн зурвас олсон нь Тэддигээс ирсэн байлаа. Уг зурвасдаа Тэдди “Та миний амьдралд таарсан багш нараас хамгийн шилдэг нь” гэсэн байлаа. Тэддигийн дараагийн зурвас ирэх хүртэл зургаан жил өнгөрчээ. Уг зурвасдаа тэрээр сургуулийн ахлах ангиа дүүргэхдээ ангидаа гуравдугаар байранд орсон бөгөөд Томсон багш нь түүний хамгийн хайртай багш нь хэвээр байгааг дурджээ. Дөрвөн жилийн дараа дараагийн зурвасыг хүлээн авсан бөгөөд энэ захидалд хэдийгээр хүнд бэрх байсан ч тэрээр сургуулиа орхилгүй үргэжлүүлэн суралцаж чадсан бөгөөд коллежийхоо шилдэг оюутан болсноор барахгүй удахгүй сургуулиа төгсөх гэж байгаа тухайгаа дурджээ. Мөн Томсон багш нь түүнд хамгийн шилдэг нь бөгөөд хамгийн хайртай багш нь байсаар байгааг итгэлтэйгээр дурджээ. Дараагийн зурвас ирэх хүртэл дахин дөрвөн жил өнгөрсөн байлаа. Энэ удаад тэрээр бакалавр зэрэгтэй болсон бөгөөд цаашид үргэлжлүүлэн суралцаж байгаа тухайгаа дурджээ.Уг захидалдаа мөн л түүнийг хамгийн шилдэг нь бөгөөд хамгийн хайртай багш нь хэвээр байгааг дурьджээ. Энэ удаад түүний нэрээр нэлээд урт бичигджээ. Захидалд бичигдсэн нэр нь Анагаах ухааны доктор Тиодор Т.Стодарт гэжээ. Түүх үүгээр дууссангүй. Дараа хавар нь дахин нэг захидал ирсэн бөгөөд Тэдди найз бүсгүйтэй болсоноо дурдаж удахгүй гэрлэх гэж байгаа гэсэн байв. Захидалдаа тэрээр түүний эцэг нь 2 жилийн өмнө өнгөрсөн гээд хэрэв хадагтай Томсон зөвшөөрвөл түүний хуриманд сүйт залуугийн ээжийг орлохыг урьжээ. Мэдээж хадагтай Томсон энэ саналыг хүлээн авсан юм. Түүний хуриманд очихдоо өнөөх зарим шигтгээ нь унасан бугуйвчийг зүүж Тэддигийн ээжийн хамгийн сүүлчийн христийн баяраар түрхэж байсан Тэддидийн эргэн санах дуртай тэр сүрчгийг нь цацсан байлаа. Тэднийг тэврэлдэхэд Доктор Стодарт хадагтай Томсоны чихэнд “Хадагтай Томсон надад итгэл, найдвар төрүүлсэнд маш их баярлалаа. Надад хамгийн чухал зүйлсийг минь эргүүлэн авчирч, намайг өөрчилж чадсанд тань маш их баярлалаа” гэж шивнэжээ. Хадагтай Томсон нулимсаа барьж чадалгүй “Тэдди чи буруу ярьж байна. Үнэндээ намайг өөрчилж, итгэл төрүүлсэн хүн нь чи шүү дээ.Би чамтай учрах хүртлээ хүүхдийг хэрхэн зааж сургахыг мэддэгүй байсан юм. ” хэмээн хариулжээ...
Comments
|
|
Alhaj yawahdaa inhuu bodow
Сүүлийн бичлэгүүд
. Yanag tsetseg
. Долоон бурханы үлгэр
. Тэдди Стодардын түүх
. Мөнгөний ваар
. хэрээ
. Аяга уу? Кофе юу?
. bi
. Mongol ataarhal
. kkk tsalin buusaan
. НАНДИН ШҮТЭЭН
. Fashion
. Chopper чин болж дагасан тэмдэглэл
. bob marley
. Аялал ФОТО
. Стресс
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
. Zurai . Боролзой . Жамбын Дашдондог . zula . arch_tseegii . tamerlan13 . gvn . huslen . Зоригт ван . xvv . AmonRa . Батбаяр . legion . Зүрхний гэрээслэл . Munkhtuya . Iriinaa . Обдоо . gump . eternalzul22 . Dunsger . Чойрын Хүү . kiss_kiss . Алмас
Бичлэг:
3 » Нийт: 19
Өмнөх | Дараагийн
|